UB Night – Нэг өдөр

Нартай бас бороотой
Солонготой бас болзоотой
Болор туяагаар гялбаатай
Хайрын энэ өдөр

Хажуудаа нэг бүсгүйтэй
Халаасандаа би хэтэвчгүй
Хамт яваа бүсгүйдээ
Хайраас өөр бэлэггүй

Зүгээр миний хайрын зөн совинд итгэсэн
Зөөлөн дөлгөөн чамдаа би хайртай
Зөвхөн миний хайрын дуунд уярсан
Хөөрхөн даруу чамдаа би хайртай

Жаргалтай бас хагацалтай
Зүрхэндээ би нулимстай
Зүүдэнд учрах болзоотой
Хар дарсан энэ зүүд

Зоосоор сольсон залуу чинь
Надаас илүү хайрлаасай
Намар буцах шувуу шиг
Эрх дураараа нис дээ

Зүгээр миний хайрын зөн совинд итгэсэн
Зөөлөн дөлгөөн чамдаа би хайртай
Зөвхөн миний л хайрын дунд уярсан
Хөөрхөн даруу чи минь баяртай

Зүгээр миний хайрын зөн совинд итгэсэн
Зөөлөн дөлгөөн чамайг мартахгүй
Зөвхөн миний хайрын дуунд уярсан
Хөөрхөн даруу чи минь баяртай

Sign Up for Our Newsletter