Хайр гэдэг наддаа гуниг ч юм уу
Хамгийн гэнэн алдаа ч юм уу, үгүй хонгор минь
Бүрхэг шөнийн саран ч юм уу
Бүлээн нулимстай харц ч юм уу
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Уруул чинь харамлам зөөлөн байсан
Уйлахад чинь үнсмээр байсан, намайг тэврээч
Хүсэл минь гал шиг халуун байсан
Хүлээж суухад жаргалтай байсан
Дурлал гэдэг наддаа учрал ч юм уу
Дурсамж дүүрэн өдрүүд минь
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Харц чинь дур булаам байсан
Хүсэл чинь дэндүү гэгээн байсан
Болзоонд яарсан сэтгэл буруугүй ээ
Бороонд норсон цамц хатаагүй ээ
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Зүүдэнд ирсэн үлгэр ч юм уу
Зүрхэнд мандсан нарны цацраг шиг
Хайр чинь дэндүү гэгээн байсан, гэгээн байсан