Хүрээд наддаа ирсэн юм болохоор чинь
Хүнийрхэж ердөө чадахгүй юм
Хүсэл сэтгэлд минь хүрсэн юм болохоор чинь
Үгүйсгэж чамайгаа болохгүй юм
Хайртай гэдгээ чамдаа хэлье
Халуухан зүрхээ би чамдаа зориулъя
Хайртай гэдгээ дахин чамдаа хэлье ээ
Дурлахгүйгээр үнсэлцье ээ, үнсэлцье ээ
Хайрыг надад мэдрүүлсэн юм болохоор чинь
Хан хорвоог би үзэн ядаагүй юм
Халуун үнсэлтийг мэдэрсэн юм болохоор чинь
Хамаагүй ээ гэж хэлж зүрхлэхгүй ээ
Хайртай гэдгээ чамдаа хэлье
Халуухан зүрхээ би чамдаа зориулъя
Хайртай гэдгээ дахин чамдаа хэлье ээ
Дурлахгүйгээр үнсэлцье, үнсэлцье ээ
Нүгэлгүй ариун харагдсан юм болохоор чинь
Нүүгээд явчхаж даанч чадахгүй юм
Нөмгөн цэнхэр гунигийн тэртээгээс
Үргээж суухаар бид үлдсэн юм
Хайртай гэдгээ чамдаа хэлье
Халуухан зүрхээ би чамдаа зориулъя
Хайртай гэдгээ дахин чамдаа хэлье ээ
Дурлахгүйгээр үнсэлцье, үнсэлцье ээ
Хайртай гэдгээ чамдаа хэлье
Халуухан зүрхээ би чамдаа зориулъя
Хайртай гэдгээ дахин чамдаа хэлье ээ
Дурлахгүйгээр үнсэлцье, үнсэлцье ээ
Наддаа заяасан дурлал минь