Ариунаа – Улаан сарнай

Сар нарны гэгээ улаан сарнай
Сайн сайхныг ерөөж байна
Жаргалын үгтэй залуусын дуугаа
Хамтдаа аялмаар хамтдаа байна

Дэлбээ дэлбээндээ алтан нартай
Дэлхийгээр дүүрэн улаахан сарнай
Өдрөөс өдөр жаргалыг авчрах миний залуу нас

Од мичдийн гялбаа улаан сарнай
Орчлон хорвоог чимэн байна
Хайрын одтой сэтгэлийн дуугаа
Хамтдаа дуулмаар байна

Мөнхөд бадамлах галын өнгөтэй
Миний тэвэрсэн улаахан сарнай
Өөрөө өөртөө маргаашийг авчрах миний залуу нас

Дууны эхлэл шиг улаан сарнай
Дурлал хайрын ягаан дэлбээ
Газраас өндийх нарны туяа
Гарт минь дэлбээлэх улаан сарнай

Итгэлийн цог шиг дулаан цэцэгс
Инээд учралын сэрүүн цомог
Хүслээс ургах миний дэлбээ
Хүндлэл өргөе улаан сарнай

Дэлбээлэх цэцэгсийг ерөөлөөр дуулъя
Дүүрэн жаргалтай энэ ертөнцийг бэлэглэе
Маргааш ирэх сайхныг өнөөдрөөр угтацгаая
Гал улаан сарнайг гар гартаа барья
Сар нарны гэгээ шиг сайхныг бэлэглэе
Ирээдүйн сайхныг итгэлээр угтацгаая

Зуун зуун бэлэглэе улаан сарнай
Жаргал хайрыг шагнан байна
Сэтгэлийн үнэтэй итгэлийн дуугаа хамтдаа аялмаар байна
Дэлбээ дэлбээ нарны галтай
Дэлхийгээ чимсэн улаахан сарнай
Өөрөө өөртөө маргаашийг авчрах миний залуу нас

Дууны эхлэл шиг улаан сарнай
Дурлал хайрын ягаан дэлбээ
Газраас өндийх нарны туяа
Гарт минь дэлбээлэх улаан сарнай

Итгэлийн цог шиг дулаан цэцэгс
Инээд учралын сэрүүн цомог
Хүслээс ургах миний дэлбээ
Хүндлэл өргөе улаан сарнай

Дэлбээлэх цэцэгсийг ерөөлөөр дуулъя
Дүүрэн жаргалтай энэ ертөнцийг бэлэглэе
Маргааш ирэх сайхныг өнөөдрөөр угтацгаая
Гал улаан сарнайг гар гартаа барья
Сар нарны гэгээ шиг сайхныг бэлэглэе
Ирээдүйн сайхныг итгэлээр угтацгаая

Дэлбээлэх цэцэгсийг ерөөлөөр дуулъя
Дүүрэн жаргалтай энэ ертөнцийг бэлэглэе
Маргааш ирэх сайхныг өнөөдрөөр угтацгаая
Гал улаан сарнайг гар гартаа барья
Сар нарны гэгээ шиг сайхныг бэлэглэе
Ирээдүйн сайхныг итгэлээр угтацгаая
Ирээдүйн сайхныг итгэлээр угтацгаая

Sign Up for Our Newsletter