Зөрөг цэцэг жилдээ ганцхан дэлгэрдэг хорвоод
Зүрхийг минь уйлуулсаар яасан эрт буцав даа
Зүсэрч ирэх зовлонгийн салхинаас урьтаад
Зөвхөн чамайгаа хайрлах л байсан даа
Зүсэрч ирэх зовлонгийн салхинаас урьтаад
Зөвхөн чамайгаа хайрлах л байсан даа
Тэнгэрийн элч мэт богинохон хугацаанд наддаа чи ирээд
Тэвэрт минь эрхлээд сэтгэлд минь шингэвэл
Тэмүүлсэн сэтгэлийн минь илч халуун болохоор
Тийм ч амархан чамайгаа мартаж чадахгүй нь ээ
Тэмүүлсэн сэтгэлийн минь илч халуун болохоор
Тийм ч амархан чамайгаа мартаж чадахгүй нь ээ
Нүгэлгүй ариун хайраа ганцхан наддаа зориулчихаад
Нөмөрт минь бараадах мэт яасан эрт буцав даа
Нүдэн дээр минь үнсээд гунигтай инээмсэглэсээр
Нулимстай хайрандаа хорогдсоор буцсан даа
Нүдэн дээр минь үнсээд гунигтай инээмсэглэсээр
Нулимстай хайрандаа хорогдсоор буцсан даа