Хунгийн чуулга ганганасан
Дуутай намрын үдэш
Уйтай харцаар шагначхаад
Чи минь зөрж билээ
Уулзаж амжаагүй яваа
Тэр л нэгэн бүсгүйг би
Урсах хотынхоо гудамжаар
Харцаараа хайна аа
Уйтай нүдэн бүсгүй
Хаана явна аа
Хүсэл хайрын шувуухай
Алган дээр минь даанч тогтсонгүй
Хүний сайхан охин чи
Санаанаас хэзээ ч гарсангүй
Сайхан нүдэн дээрээс чинь
Гунигийн шувууг би үргээнэ ээ
Саатан уулзаад чамтайгаа
Хайрын үлгэр ярих сан
Дээврийн бороо жингэнэсэн
Хуртай зуны үдэш
Дэгжин харцаар шагначхаад
Чи минь зөрж билээ
Дээдэс тэнгэрийн дагина мэт
Тэр л нэгэн бүсгүйг би
Дэврэх хотынхоо гудамжаар
Харцаараа хайна аа
Дэгжин нүдэн бүсгүй
Хаана явна аа
Хүсэл хайрын шувуухай
Алган дээр минь даанч тогтсонгүй
Хүний сайхан охин чи
Санаанаас хэзээ ч гарсангүй
Сайхан нүдэн дээрээс чинь
Гунигийн шувууг би үргээнэ ээ
Саатан уулзаад чамтайгаа
Хайрын үлгэр ярих сан
Болор цонхууд гялалзсан
Мөнгөн өвлийн үдэш
Дулаан харцаар шагначхаад
Чи минь зөрж билээ
Дурлал хайрын бурхан мэт
Тэр л нэгэн бүсгүйг би
Дуулиант хотынхоо гудамжаар
Харцаараа хайна аа
Дулаан харцтай бүсгүй
Хаана явна аа
Хүсэл хайрын шувуухай
Алган дээр минь даанч тогтсонгүй
Хүний сайхан охин чи
Санаанаас хэзээ ч гарсангүй
Сайхан нүдэн дээрээс чинь
Гунигийн шувууг би үргээнэ ээ
Саатан уулзаад чамтайгаа
Хайрын үлгэр ярих сан
Хүсэл хайрын шувуухай
Алган дээр минь даанч тогтсонгүй
Хүний сайхан охин чи
Санаанаас хэзээ ч гарсангүй
Сайхан нүдэн дээрээс чинь
Гунигийн шувууг би үргээнэ ээ
Саатан уулзаад чамтайгаа
Хайрын үлгэр ярих сан