Бүрнээбаяр – Амьдралаа би чамд хайртай

Ирсэн л болбол буцах болдог дэлхийд
Энгэрээ түшээд өвгөд минь одлоо ч
Ээжээ баярлуулж үрс нь төрдөг юм аа
Эхийн хэвлийгээс хүйгээр салавч
Эх орноосоо амь нь салдаггүй

Амьдралаа, амьдралаа би чамд хайртай

Хүслээ дагаад хяслан ирдэг хорвоод
Хүссэн бүхэн санаснаар болдоггүй ч
Хүний хүү чинь зорьсондоо хүрдэг юм аа
Аавын голомтоос галаа таславч
Алаг үрийнхээ хайраа тасалдаггүй

Амьдралаа, амьдралаа би чамд хайртай

Жаргал зовлон ээлжлэн байдаг орчлонд
Хагацлын сүүдэрт зүрх дааран уйлдаг ч
Хайрын нөмөртөө уужран дуулдаг юм аа
Амин насных нь урсгал тасравч
Алтан ургийн хэлхээ тасардаггүй

Амьдралаа, амьдралаа би чамд хайртай
Амьдралаа, амьдралаа би чамд хайртай

Sign Up for Our Newsletter