Хайраа би хаанаас эрэх юм бэ
Өөрийнхөө өмнөөс хайраа би хүслээ дээ
Наддаа хэлээч наддаа шивнээч
Намрын сүүлчийн бороо цас болон будрахад
Намайгаа гомдоох гэж чи холдоо юу
Яагаад чи намайг үлдээнэ вэ
Салхи минь надад үнэнийг шивнээч
Наддаа хэлээч үнэнийг шивнээч
Намрын сүүлчийн бороо цас болон будрахад
Намайг мартаарай гэж чи хэлэх гээ юу
Гунигаа би хэндээ хэлэх юм бэ
Хайрынхаа өмнөөс өөрийгөө хайлаа даа
Наддаа хэлээч наддаа шивнээч
Хаврын сүүлчийн цасан бороо болон шиврэхэд
Хайр ирнэ гэдэг нь ч худлаа юм уу
Яагаад чи надаас холдоно вэ
Навч минь чи надад үнэнийг шивнээч
Наддаа хэлээч үнэнийг дуулгаач
Хаврын сүүлчийн цасан бороо болон шиврэхэд
Хайр ирнэ гэдэг нь ч худлаа юм уу
Хайраа би хаанаас эрэх юм бэ
Чинийхээ үгнээс сэтгэлээ би хайлаа даа
Наддаа хэлээч наддаа шивнээч
Хамгийн бүлээн нулимс мөс болон унахад
Хацар дээр минь хайр төгслөө гэж үү
Яагаад би үнэнийг хүснэ вэ
Салхи минь чи үнэнийг нуугаа юу
Наддаа хэлээч наддаа шивнээч
Хамгийн бүлээн нулимс мөс болон царцахад
Хацар дээр минь хайр төгслөө гэж үү
Хамгийн бүлээн нулимс мөс болон царцахад
Хацар дээр минь хайр төгслөө гэж үү