Жаргалсайхан – Ээждээ яарсан сэтгэл

Нутгийн цэнхэр ууланд нь
Униар будан хөшиглөж байгаа даа
Нуурын шувууд ганганан нисэхэд
Ухаант ээж минь уймрах вий дээ

Яргуй цэнхэр хөндийд нь
Мөнгөн хяруу бууж л байгаа даа
Цэнгийн навчис эргэлдэн хийсэхэд
Цайлган ээж минь даарах вий дээ

Сэтгэл минь яарах юм
Ээжээ зүүдлэх юм
Санчиг буурал ээж минь
Байн байн бодогдох юм даа

Налгар намрын улиралд нь хө
Нойтон шамарга шуурч л байгаа даа
Хүйтний амьсгаа аргагүй орлоо доо
Хайртай ээж минь жиндэх вий дээ

Сувдан цэнхэр нууранд нь
Сүүмэлзэх саран хоноглож байгаа даа
Хүүгээ элгэндээ санан тээсээр
Хөөрхий ээж минь бэтгэрэх вий дээ

Сэтгэл минь яарах юм
Ээжээ зүүдлэх юм
Санчиг буурал ээж минь
Байн байн бодогдох юм даа

Сэтгэл минь яарах юм
Ээжээ зүүдлэх юм
Санчиг буурал ээж минь
Байн байн бодогдох юм даа

Sign Up for Our Newsletter