Чингис хаан – Аав таньдаа

Тогтуун дөлгөөн зантай
Тэнгэр аавынхаа хайранд умбаж
Тоонот гэрийнхээ хойморт
Тоглож өссөн есөн шагай

Ханбогд уулынхаа өвөрт
Жаргалын дуугаа цалгиулсаар
Хангайн түшигтэй аав таньдаа
Халуун бүлийнхээ дууг өргөе дөө

Уужуу сэтгэлийн тэнхээтэй
Ухаант аавынхаа зүрхийг догдлуулж
Урт амьдралын замдаа
Уйлж дуулсан есөн эрдэнэ

Ханбогд уулынхаа өвөрт
Жаргалын дуугаа цалгиулсаар
Хангайн түшигтэй аав таньдаа
Халуун бүлийнхээ дууг өргөе дөө

Халамж дүүрэн ачлалтай
Ханагар аавынхаа ивээлд багтаж
Халуун голомтоо сахисан
Хайраар гэрэлтсэн есөн одод

Ханбогд уулынхаа өвөрт
Жаргалын дуугаа цалгиулсаар
Хангайн түшигтэй аав таньдаа
Халуун бүлийнхээ дууг өргөе дөө

Холын мэргэн хараатай
Хонгор аав минь үргэлж сэтгэлд тодхон
Хорвоод таны бэлгэлсэн
Хожмоо тасрахгүй есөн эгшиг

Ханбогд уулынхаа өвөрт
Жаргалын дуугаа цалгиулсаар
Хангайн түшигтэй аав таньдаа
Халуун бүлийнхээ дууг өргөе дөө

Ханбогд уулынхаа өвөрт
Жаргалын дуугаа цалгиулсаар
Хангайн түшигтэй аав таньдаа
Халуун бүлийнхээ дууг өргөе дөө, өргөе дөө

Sign Up for Our Newsletter