Гарцаагүй үнэнч хайраа би
Чамдаа өгсөн юмсан зүрх сэтгэлээсээ
Ганцхан олдох амьдралаа
Хамтдаа туулахыг хүссэн юм сан
Хамтдаа хайрлахыг мөрөөдсөн юм сан
Хамтдаа дээдлэхийг тэмүүлсэн юм сан
Зүрх минь
Үзэсгэлэн гоо гэдэг
Үүлэн чөлөөний наран ч юм уу даа
Үдшийн тэнгэрт гялалзавч
Харван одох од нь ч юм уу даа
Чи минь, чи минь
Улирах цагийн эргэлтэнд
Хоёулаа гэж бодсон юм сан сэтгэлээсээ
Ургамал цэцэглэж дэлбээлэхийг
Хамтдаа үзэхийг бодсон юм сан
Хамтдаа хайрлахыг мөрөөдсөн юм сан
Хамтдаа мэдрэхийг хүссэн юм сан
Сэтгэл минь
Эргэж ирэхгүйгээр хувирсан
Сэтгэлйиг чинь тогтоож дийлэшгүй еэ
Зүрх минь
Эрчилсэн үгний урсгалыг
Эргүүлж буцааж чадахгүй нь зүрх минь
Чадахгүй нь ээ зүрх минь
Орших оршихгүйн заагт
Хүн болж төрсөн юм чинь
Одох одохгүйн хязгаарт
Хүслээ гүйцээх тавилан минь
Тэнцүүлж жишимгүй хайраа
Өөртөө үлдээе дээ
Тэнгэр мөнхөд цэлмэнэ ээ
Цэлмэнэ ээ
Гарцаагүй үнэнч хайраа би
Чамдаа өгсөн юм сан сэтгэл зүрхнээсээ
Ганцхан олдох амьдралаа
Хамтдаа туулахыг хүссэн юм сан
Хамтдаа хайрлахыг мөрөөдсөн юм сан
Хамтдаа дээдлэхийг тэмүүлсэн юм сан
Зүрх минь
Үзэсгэлэн гоо гэдэг
Үүлэн чөлөөний наран ч юм уу даа (чи минь)
Үдшийн тэнгэрт гялалзавч
Харван одох од ч юм уу
Чи минь чи (хайрт минь)
Орших оршихгүйн заагт
Хүн болж төрсөн юм чинь
Одох одохгүйн хязгаарт
Хүслээ гүйцээх юм чинь
Найдаж хүлээсэн сэтгэлээ
Буцааж авъя даа
Наран дахин махдана аа
Мандана аа
Наран дахин махдана аа
Мандана аа