Цамцанд минь гүн шингэсэн
Чиний үнэр дурсамж сэдрээж
Цаг эргэлдэх тоолонд
Цохилох зүрх чамайг үгүйлээд байна
Чиний сонсох дуртай дуу
Чихэнд минь зөөлөн эгшиглэсээр байна
Чиний инээсэн зургууд
Чи минийх байсныг сануулсаар байна
Алдсан ч бие биенээ бид хайрласаар байна
Ахиад эхэлбэл болох уу?
Яаж аргадах вэ? Яаж ойлгуулах вэ?
Амьдралыг чамтай хамт туулмаар байна
Холдсон зүрх нэг нэгнээ хайсаар байна
Хонгор минь итгэж чадах уу?
Яаж аргадах вэ? Яаж ойлгуулах вэ?
Цаг хугацааг чамтай хамт туулмаар байна
Чам руу чиглэх нислэг
Нэг талын тасалбартай
Чамайг хайрлах зүрхэнд
Чи үргэлж надтай хамт байсаар байна
Анх харсан тэр харцыг
Анх үнссэн тэр уруулыг
Анх шивнэсэн үгсийг мартаж чадахгүй
Алдмааргүй байна үүрд үлдээч болох уу
Алдсан ч бие биенээ бид хайрласаар байна
Ахиад эхэлбэл болох уу?
Яаж аргадах вэ? Яаж ойлгуулах вэ?
Амьдралыг чамтай хамт туулмаар байна
Холдсон зүрх нэг нэгнээ хайсаар байна
Хонгор минь итгэж чадах уу?
Яаж аргадах вэ? Яаж ойлгуулах вэ?
Цаг хугацааг чамтай хамт туулмаар байна
Урсах нулимс чинь зүрхэнд бороо болж шивэрнэ
Уйтгар гуниг чинь сэтгэлд цас болон бударна
Санаж байна уу хайрт минь
Юу ч тохиолдсон гарыг чинь тавихгүй гэж амлаж байсныг
Хамт байсан өдрүүдийг эргэн дурсахад
Холдож чадахгүйгээ улам ихээр мэдэрнэ
Цаг хугацаа бүгдийг мартуулдаг ч
Чамайгаа мартаж чадсангүй
Алдсан ч бие биенээ бид хайрласаар байна
Ахиад эхэлбэл болох уу?
Яаж аргадах вэ? Яаж ойлгуулах вэ?
Амьдралыг чамтай хамт туулмаар байна
Холдсон зүрх нэг нэгнээ хайсаар байна
Хонгор минь итгэж чадах уу?
Яаж аргадах вэ? Яаж ойлгуулах вэ?
Цаг хугацааг чамтай хамт туулмаар байна