Хурд – Нандин хайр

Зүрх минь догдлолтой байдгийн учир чи минь л юм аа
Зүүд минь эзэнтэй байхын учир хайрандаа жаргалтай
Гэр минь гэгээтэй байдгийн учир чи минь л юм аа
Гар минь жигүүртэй байхын учир хайрандаа жаргалтай
Сэтгэл минь сартай байдгийн учир чи минь л юм аа
Бодол минь нартай байхын учир хайрандаа жаргалтай
Нэр минь бүтэн байдгийн учир чи минь л юм аа
Нүд минь галтай байхын учир хайрандаа жаргалтай

Юугаар ч солишгүй нандин хайр минь
Юутай ч зүйрлэшгүй миний л амраг минь
Юунаас ч онцгой энхрийхэн чи минь
Юунд ч сэвтэшгүй насны хань минь

Инээд минь цалгиатай байдгийн учир чи минь л юм аа
Итгэл минь халгиатай байхын учир хайрандаа жаргалтай
Амьдрал минь аялгуутай байдгийн учир чи минь л юм аа
Амраг минь үзэсгэлэнтэй байхын учир хайрандаа жаргалтай

Юугаар ч солишгүй нандин хайр минь
Юутай ч зүйрлэшгүй миний л амраг минь
Юунаас ч онцгой энхрийхэн чи минь
Юунд ч сэвтэшгүй насны хань минь

Юугаар ч солишгүй нандин хайр минь
Юутай ч зүйрлэшгүй миний л амраг минь
Юунаас ч онцгой энхрийхэн чи минь
Юунд ч сэвтэшгүй насны хань минь

Sign Up for Our Newsletter