Хурд – Шинэ жил

Энэ орчлонд нэг насыг нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзана

Надад чамд нэг хаврыг авчирлаа
Намуухан орчлонд шинэ жил айчлан ирлээ
Тэнүүн сэтгэлийн бэлэгдэл өвгөн аав
Тэнгэрийн орны бурхан адил харагдана

Зөөлөн, зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая

Хожмын азтай учралыг хөтлүүлээд
Хүн бүхний сэтгэлийг ойртуулаад
Зул сарын цасан ширхэг наадна
Зөн билгийн наран ойрхон гэрэлтэнэ

Зөөлөн, зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая

Энэ орчлонд нэг насыг нэмлээ
Цэцэг ургах шиг цасан охид өслөө
Гоёл чимгээ зүүсэн ногоон гацуур
Гоо сайхан аз жаргал гялалзана

Зөөлөн, зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая

Зөөлөн, зөөлөн хаялах цасан ширхэг
Зөрөөд өнгөрөх хүн бүхэн инээмсэглэсэн
Шинэ жилийн баяр энэ гэрэлт үдэш
Зөвхөн сайн сайхныг дуулцгаая

Sign Up for Our Newsletter