Будрах тэнгэр үүл туйллаа
Буурал салхиар сэгсэрч исгэрлээ
Манарах үдшийг үүртэй золгуулаад
Малчин түмэн шуурга сөрлөө
Малаа хайрлах хүслийн галаар
Морин дэл дээр асаж сөрлөө
Эрээн цасан мөстөж хайрлаа
Энгэр замаар жавар хүйглээ
Өдөр шөнийг арилжан зүтгээд
Өлчир малчид шуурга сөрлөө
Сүүтэй буяныхаа халуун мөрөөр
Сөхтэй хунгарыг тамгалж сөрлөө
Адууны дэл дээр асаж бослоо
Алтай Хэнтийг дамнан шуурлаа
Манай танайгүй эвээ түшээд
Малчин удмынхан шуурга сөрлөө
Бүхний итгэл малчны ухаан
Бүрэн сүргээ нөмөрлөж гарлаа
Бүхний итгэл малчны ухаан
Бүрэн сүргээ нөмөрлөж гарлаа