Гранд ft Хэрлэн – Үнэнч хайр

Хун шувууны дэгдээхэй
Далавч нь урган холд нисэн оддог шүү, хонгор минь
Хүний орчлонгийн ариун хайрууд чинь
Хаврын яргуй шиг мөнхөд дэлбээлдэг шүү

Үнэнч хайр гэж байдаг юм уу
Үүлэн чөлөөний нар ч юм уу, чиний дурлал
Хонгор бүсгүй минь чи итгээч
Аргагүй учралаа наддаа л хэлээч

Алагхан хонгор цэцэгс
Хавартаа ургаж намартаа гундан бөхийдөг шүү, хонгор минь
Амраг хосын ариун дурлалууд чинь
Мөнхөд мандах нар шиг хайраар гийдэг шүү

Үнэнч хайр гэж байдаг юм уу
Үүлэн чөлөөний нар ч юм уу, чиний дурлал
Хонгор бүсгүй минь чи итгээч
Аргагүй учралаа наддаа л хэлээч

Үнэнч хайр гэж байдаг юм уу
Үүлэн чөлөөний нар ч юм уу, чиний дурлал
Хонгор бүсгүй минь чи итгээч
Аргагүй учралаа наддаа л хэлээч

Үнэнч хайр гэж байдаг юм уу
Үүлэн чөлөөний нар ч юм уу, чиний дурлал
Хонгор бүсгүй минь чи итгээч
Аргагүй учралаа наддаа л хэлээч

Sign Up for Our Newsletter