Баясгалан – Найрын гурван дугараа

Найрын гурван дугарааг өнжөөдөггүй л гэлцэх юм таныг
Намайг ийм удаанаар цоо ширтэхээ болиоч ээ
Найган гунхах бүсгүйг өнгөрөөдөггүй л гэлцэх юм таныг
Намайг тийм хурднаар эзэмдэнэ гэхээ болиоч ээ

Нээрээ та ая бариач
Сайхан дуунд жаахан халамцъя
Нээрээ би таныг ширтэе
Гайхам төрхөнд чинь баахан саатъя

Хараа булаам хүлгүүдийг эдэлдэг л гэлцэх юм таныг
Хажуудаа ойрхон хөтлөөд холын холыг зориорой
Ханхар цээжээ нүцгэлээд хайрладаг л гэлцэх юм таныг
Хатуу дарсанд манараад талимаараад байна уу даа би

Нээрээ та ая бариач
Сайхан дуунд жаахан халамцъя
Нээрээ би таныг ширтэе
Гайхам төрхөнд чинь баахан саатъя

Нээрээ би таныг ширтэе
Гайхам төрхөнд чинь баахан саатъя

Sign Up for Our Newsletter