Шөнийн одод нарыг харах гэж тэмүүлнэ
Тэнгэрт наран оддыг хүлээж өдрийг үднэ
Хэн нэгнийг хайрлах энэ зүрх яаран догдлоно
Зул сарын бэлэг хүслээр дамжин ирлээ
Зүүдний далайд хөвөх нарны алтан туяанд
Тэргэл сар луу хөтлөх харцанд дурлаж алхъя
Өөр өөрийн жимээр будрах цасан дунд
Өнгө өнгийн бодлууд солонгорон гэрэлтэнэ
Зөөлөн салхи нь шивнээд хайрын дуу эгшиглэж
Зул сарын бэлэг хонх жингэнүүлэн ирлээ
Галын дөл шиг хайраар цасанд дурлаж бүжнэ ээ
Ганцхан улаан зүрхээ чамдаа зориулж дуулъя
Хөвөн хөвөх далайн оддоос цас болон оръё
Дүүлэн нисэх хүслийн алсаас шувуу болон нисье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагийн зүүний үзүүрт жаргал болж эргэлдье
Цантах цонхны цаанаас наран болж гэрэлтье
Цагийн зүүний үзүүрт жаргал болж эргэлдье
Шөнийн одод нарыг харах гэж тэмүүлнэ
Тэнгэрт наран оддыг хүлээж өдрийг үднэ
Хэн нэгнийг хайрлах зүрх яаран догдлоно
Зул сарын бэлэг хонх жингэнүүлэн ирлээ
Галын дөл шиг хайраар цасанд дурлаж бүжнэ ээ
Ганцхан улаан зүрхээ чамдаа зориулъя