Алагхан үрстэйгээ шуугиж дэрвэсэн
Амгалан ханьдаа уул шиг түшигтэй
Нартын доор зулайг минь гишгэж төрсөн
Намайг хөтөлж амьдралд дагуулсан ах минь
Итгээд түшихэд сэтгэл нь шулуухан
Эршүүд зан нь харцанд нь илхэн
Ахыг минь харсан нутгийн буурлууд
Аавтай минь адилхныг шагшин гайхах юм аа
Цөөхөн үгээр үнэнийг хатуу хэлдэг
Цөнгөө түрсэн гол шиг сүрлэг
Дэм нь дутдаг орчлонд урмаар сэргээдэг
Дээрээ би дэргэдээ би золгох ахтай хүн
Олны дунд алхаагаа нийлүүлж яваа минь
Орчлонд би ахтай л байсных юм шүү дээ
Өтлөх тусмаа аавыг минь бодогдуулсан
Өр нимгэн ахаа хайрлаад байх юм аа
Цөөхөн үгээр үнэнийг хатуу хэлдэг
Цөнгөө түрсэн гол шиг сүрлэг
Дэм нь дутдаг орчлонд урмаар сэргээдэг
Дээрээ би дэргэдээ би золгох ахтай хүн
Цөөхөн үгээр үнэнийг хатуу хэлдэг
Цөнгөө түрсэн гол шиг сүрлэг
Дэм нь дутдаг орчлонд урмаар сэргээдэг
Дээрээ би дэргэдээ би золгох ахтай хүн
Дээрээ би дэргэдээ би золгох ахтай хүн
Золгох ахтай хүн