Нэг охинтой би олон удаа тааралдсан
Тэр болгонд би яахаа мэдэхгүй сандардаг байлаа
Харин нэг өдөр танилцах аз завшаан надад тохиосон
Тэр бол чи
Чамайг би анх хараад сэтгэлдээ дүрийг чинь хадгалсан
Тэр үед мэдээж чамайг маш олон хүн хардаг байсан
Гэвч би чамдаа хэлье чи миний анхных байсан
Бид анх танилцсан тэр өдөр их салхитай байсан
Тэгэхэд утасныхаа дугаарыг надад өгсөн
Маргааш нь түүн рүү утас руу нь залгаад
Хоёулаа өнөөдөр уулзах уу гэж асуусан
Тэгье тэгэхдээ дараа гэж миний урмыг хугалсан
Дахиад хэд хоногийг би хүлээх болсон
Найзууддаа харин түүний тухай хэлэхэд
Яасан их зантай охин юм бэ гэсэн
Харин удалгүй чи над руу яриад
Чамтай уулзмаар байна гэж надад хэлсэн
Дотроо түүнийг би их гайхаж байсан ч
Дуртай нь аргагүй би яваад очсон
Намайг очиход чи дур булаам байсан
Нүд чинь харин хайрын харцаар дүүрэн байсан
Тэр л харцанд чинь би итгээд
Үргэлж түүнд ховсдуулах болсон
Чамд би хэлье
Би чамд итгэсэн
Чамд би хэлье
Би чамд дурласан
Харин харц чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Бараг даармаар хүйтэн болчихсон
Чамд би хэлье
Би чамайг хайрласан
Чамд би хэлье
Би чамайг биширсэн
Харин зан чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Үргэлж надад уурлах болсон
Чамайг явсан тэр өдөр их бороотой байсан
Чи бороон дундуур ороод замхраад алга болсон
Би тэр борооноос чиний явах замыг
Үерийн усаар хааж өгөөч гэж би гуйсан
Тэр үед чамайг над руу эргээд харах болов уу гэж
Би дэндүү дэндүү дэндүү горьдсон
Хэрвээ чи над руу эргээд харсан бол би
Аль болох өрөвдмөөр царай гаргах байлаа
Гэхдээ гол учир нь энд байгаа юм биш
Юу болоод байгааг нэг л ойлгохгүй байна
Ойрын үед чи нэг л ондоо болоод
Орон дотроо хүртэл удаан хөрвөөдөг болсон
Тэгээд би унтсан юм шиг мөртлөө сэрүүн байдаг байсан
Чамайг юу бодож байгаа бол гэж гайхдаг байсан
Дуудаж босгоод маргалдмаар байдаг байсан ч
Маргааш чамайг өөр болно гэж найдаж байсан
Чамаас би асууя
Чи надад итгэсэн үү
Ахиад нэг асууя
Чи надад дурласан уу
Намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
Надаас уйдаж байгаа юм уу чи
Чамаас би асууя
Чи намайг хайрласан уу
Дахиад нэг асууя
Чи надад хайртай юу
Намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
Өөр хүн бодох болсон юм уу чи
Эргээд наашаа хараач
Эрхэлж наддаа ирээч
Эхнээс нь хоёулаа бүгдийг
Шинээр дахиад эхэлье
Өнгөрсөн бүхнийг мартаж
Халуун янагийн үнсэлтээ наддаа өгөөч
Чамдаа би итгэсэн
Харин харц чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Бараг даармаар хүйтэн болчихсон
Чамд би хэлье
Би чамайг хайрласан
Чамд би хэлье
Би чамайг биширсэн
Харин зан чинь нэг л өдөр өөрчлөгдөөд
Үргэлж надад уурлах болсон
Чамаас би асууя
Чи надад итгэсэн үү
Ахиад нэг асууя
Чи надад дурласан уу
Намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
Надаас уйдаж байгаа юм уу чи
Чамаас би асууя
Чи намайг хайрласан уу
Дахиад нэг асууя
Чи надад хайртай юу
Намайг гэсэн чиний сэтгэл өөрчлөгдөөд
Өөр хүн бодох болсон юм уу чи
Чамайг эргэж ирэхийг цаг хугацаа харуулна байх
Би чамайг эргэж ирнэ гэдэгт итгэж байна
Би чамайг хүлээж банйа
Би чамд найдаж байна
Баяртай