Нисванис – Сэтгэл хөдөлнө

Төрөөгүй хүүхэд буюу сэтгэл минь
Төрхөмдөө зочлох хөл хүнд хүүхэн буюу
Аалзны тор шиг ахуйд хэрэгдсэн буюу сэтгэл минь
Алтан загас шилэн хоргонд хоригдосноо мэдэхгүй буюу

Мэдэхгүй буюу
Мэдэхгүй буюу
Мэдэхгүй буюу
Мэдэхгүй буюу

Элсэн цаг буюу сэтгэл минь
Элдэв наадгайгаар наадах хөвгүүн буюу
Дааман хаалга шиг цаг хугацаанд хашигдсан буюу сэтгэл минь
Ахин дахин амилах учрыг мэдэхгүй өвгөн ялаа буюу

Ялаа буюу
Ялаа буюу
Ялаа буюу
Ялаа буюу

Лала лала лала лала лала лала
Лала лала лала лала лала лала

Үнэгэн харанхуй буюу сэтгэл минь
Үүрийн цолмонг үзэх манаач буюу
Зөрчилтэй зүүд шиг орон зайд төөрсөн буюу сэтгэл минь
Зөөж яах гэж бал цуглуулснаа зөгий мэдэхгүй буюу

Мэдэхгүй буюу
Мэдэхгүй буюу
Мэдэхгүй буюу
Мэдэхгүй буюу

Лала лала лала лала лала лала
Лала лала лала лала лала лала

Sign Up for Our Newsletter