Нисванис – Буга урамдах цагаар

Хундага дарсны ард гуниглан суухдаа
Хурмастын зүг харлаа
Диваажинг хайлаа, диваажинг хайлаа
Таныгаа хайлаа гэвч олсонгүй ээ

Амьдрал урт биш, амьдрал мөнх биш
Нэг л өдөр явна
Уйлах л юм, урсах л нулимс минь
Таныгаа дуудлаа гэвч чимээгүй ээ

Эгэл төрхийг тань зүүдэндээ харлаа
Эргэж ирэхийг тань хүлээлээ
Хайрыг тань саналаа, сургаалийг тань саналаа
Сэтгэлээ барилаа гэвч уйллаа

Бороо шивэрсээр улам ширүүснэ ээ
Бодол санаа минь уймрана
Дуу минь таны тэнд дуулдана уу үгүй юу
Дурсан суугаа хүүдээ та хэлээч

Буга урамдах цаг боллоо
Буцаад ирээч ааваа
Салхинаас асуулаа
Солонгоос асуулаа
Үүлнээс асуулаа
Гэвч хариулсангүй
Диваажинг хайлаа, диваажинг хайлаа
Таныгаа хайлаа гэвч олсонгүй ээ
Гэвч олсонгүй ээ, олсонгүй ээ, олсонгүй ээ

Мянган жилийн дараа оддын дунд уулзъя, ааваа

https://youtu.be/84ypJTDcCcw

Sign Up for Our Newsletter