Нисванис – Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээждээ би хайртай эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидыг хайрлах өвчтэй
Хайрлах өвчтэй

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Эмзэг ариун уян зөөлөн бүхний эхлэл бүсгүй хүнийг
Балмад араншин худал хуурмагаар дүүрсэн
Эрчүүдийн ертөнц эзэгнэсэн хэвээрээ, хэвээрээ

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээж минь миний эхлэл эгч минь миний эхлэл
Өнөөдөр чи тэднийг дарлаж л бай дээрэлхэж л бай
Гэхдээ цаг цагаараа байдаггүй
Өнөөдөр чи тэднийг дарлаж л бай дээрэлхэж л бай
Гэхдээ цаг цагаараа байдаггүй

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээждээ би хайртай эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидыг хайрлах өвчтэй
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидыг хайрлах өвчтэй

Sign Up for Our Newsletter