Lumino ft Баярцэцэг – Хүнийх

Чамайг анх таниад шохоорхон сэтгэлдээ тээсэн
Надад заяасан ганцхан түүндээ бие сэтгэлээ нээсэн
Насан туршийн хайраа гэж зөвхөн чамайг хүлээсэн
Миний сэтгэлд чамайг хайрлах зай үлдсэнгүй ойлгоорой

МС
Хар багадаа хайрлаж байсан балчир охин том болжээ одоо чи сайхан согоо болсон гэж
Хэлэхэд нүдээ олжээ Яслид байхдаа сооссгоо хувааж идсэн гэж хэлэхгүй ч гэсэн
Сургуульд ороод нэг ширээнд суухад тарьсан хэргээ над руу чихсэн

Baji
Далдхан сээтэн гэрт нь хүргэж хичээл номыг нь хийдэг л байж
Аз таарвал хоолонд даачихаад орой кино ший үзэхээр хайж
Миний чамд талтайг чи ч гадарлаагүй
Чамайг тойрох олны дундаас би ч ялгараагүй

Skitzo
Би гэж том цүнх үүрсэн тэрүүгээр дүүрэн өөртөө ахдсан олон ном
Чамд л харагдах гэж тэр шүү дээ
Гэтэл чи нэг ёозгүй надаас бусдыг нь тоогоод байх юм
Давжаа биетэй миний хажууд тамирын ангийхан сайхан юм

Чамайг анх таниад шохоорхон сэтгэлдээ тээсэн
Надад заяасан ганцхан түүндээ бие сэтгэлээ нээсэн
Насан туршийн хайраа гэж зөвхөн чаймаг хүлээсэн
Миний сэтгэлд чамайг хайрлах зай үлдсэнгүй ойлгоорой

Baji
Ингэж явсаар сургууль дуусч бид нар төгсөж хэдэн тийшээ салан одох цагт амрав гэтэл болсонгүй
Их дээд сургууль алга дарам биенд ямар их лай вэ, өдий хүртэл чамайг хайрлана гэдэг асар их тэвчээр зай вэ?

МС
Цаг наргүй оюутны баяр олон янзын үдэшлэг шоу цэнгээн бол миний өгөөш
Хальт чиний дэргэд очоод багын явдлыг дурсан инээж чамаас алхам холдсонгүй гэтэл миний араас хөөш

Skitzo
Эргэж харлаа газар уналаа ямар олон од вэ энэ чинь
Булиа залууд цохиулсан гэхэд овоо доо бм дэмий тэнэчинэ
Ичсэн нүүрэндээ шууд гадаад эцэг эхээ шууд дагаад
Эр хүний мэхний сүүлчийн арга үлдлээ надад

Чамайг анх таниад шохоорхон сэтгэлдээ тээсэн
Надад заяасан ганцхан түүндээ бие сэтгэлээ нээсэн
Насан туршийг хайраа гэж зөвхөн бамайг хүлээсэн
Миний сэтгэлд чамайг хайрлах зай үлдсэнгүй ойлгоорой

Skitzo
Ингэж шийдээд нойроо хасан өдөр шөнөгүй зүтгэлээ би
Өөрөөсөө харамлан цааш нь хураасаар шар махтайгаа хатан зүдэрлээ би
Нас минь ч явлаа аав ээж хэлэх юм одоо чи нэг хүнтэй болооч
Халхын охидыг битгий голооч хайрлаж дурлахаа сайхныг сонгооч

Baji
Далдхан тээсэн хайрыг минь тэд мэдэх биш дээ чааваас
Хэзээд үнэн мэдмээр сурмаар үнэ сургаж ээж ааваас
Одоо нэгэн цаг нь иржээ Монгол руугаа буцъя болъё
Монголд ирээд төвхнөж гарлаа гэрээ чимье ЭЛБА-гаас

МС
Сураг үгүй олон жил сар чи минь хаагуур яваа бол гэж
Чих тавин чагнан суухад нэгэн компанид чи менежер
Утсаа авангуут шууд залгалаа
Үдшийг кафед суухаар боллоо
Үгээ цэгнэн чимээгүй суухад намуухан хөгжим Kenny G

Чамайг анх таниад шохоорхон сэтгэлдээ тээсэн
Надад заяасан ганцхан түүндээ бие сэтгэлээ тээсэн
Насан туршийн хайРАА гэж зөвхөн чамайг хүлээсэн
Миний сэтгэлд чамайг хайрлах зай үлдсэнгүй ойлгоорой

Skitzo
Энэ бүх болсон явдлыг чи минь сонсоод итгэхгүй байх гэж бодсон
Харин чи ойлгосон ч надад ёстой аз дутсан байж

Baji
Насан туршийн хайраа гэж зөвхөн чамайг хүлээсэн

Уучлаарай найз нь одоо 2 хөөрхөн хүүтэй болсон
Нөхөр минь надад амь би ч түүндээ хайртай сайхан гэр бүл
Чи лав ийм сайхан залуу юм чинь чамд надаас илүү хань олдох байлгүй
Гэхэд миний эрүү мултарах шахсан
Хүнд цохилтонд ороод би хэсэг бантан дуугүй суулаа

МС
Гэтэл нэгэн хүн дэргэд ирээд тайвнааp Сайн уу
Хоёр нүдэндээ итгэсэнгүй лавлан харвал нэг л танил царай
Нэг их будаагүй тэр минь байлаа

Skitzo
Түүний төрсөн дүү нь юм гэнэ найз залуу байхгүй шүү
Хэсэг суугаад юм ярилаа ерөнхийдөө дажгүй шүү
Маргааш уулзах цагаа болзоод гэрт нь хүргээд буцлаа тэгээд
Олон жилийн шархаа нөхнө өө, удаан хүлээнэ ээ гэж

Sign Up for Our Newsletter