Номин Талст – Үүр битгий цайгаасай

Өглөө битгий болоосой
Yүр битгий цайгаасай
Өөрийнхөөрөө чамайг
Хайрлая би хайрлая
Саран жаахан саатаасай
Одод зүүдэлж үлдээсэй
Сэтгэлдээ чамайгаа
Хайрлая би хайрлая
Зүрхээрээ энэ үдшийг
Харамлая би харамлая

Салхи битгий сэвшээсэй
Салхинд битгий чахраасай
Сэрүүнээрээ чамайг
Хайрлая би хайрлая
Чи минь битгий сэрээсэй
Чимээ битгий гараасай
Харцаараа би чамайгаа
Yнсье би үнсье
Хайраараа би энэ үдшийг
Харамлая би харамлая

Саран жаахан саатаасай
Одод зүүдлэн үлдээсэй
Өндөр тэнгэрээсээ би хүсье
Өглөө, өглөө битгий болоосой
Yүр, үүр битгий цайгаасай

Хайрт минь битгий сэрээсэй
Хажуугаас бүү холдоосой
Хүслээрээ чамайгаа
Хайрлая би хайрлая
Зүүд битгий байгаасай
Зөвхөн минийх болоосой
Зүрхээрээ би чамайг
Хайрлая би хайрлая
Жаргалаараа энэ үдшийг
Харамлая би харамлая

Шувууд битгий жиргээсэй
Шүүдэр бүү буугаасай
Сайхнаас сайхнаар чамайг
Хайрлая би хайрлая
Мичид битгий зөрөөсэй
Миний жаргалыг хараасай
Yнэн ариунаар чамайгаа
Хайрлая би хайрлая
Өөрөөсөө ч энэ үдшийг
Харамлая би харамлая

Саран жаахан саатаасай
Одод зүүдлэн үлдээсэй
Өндөр тэнгэрээсээ би хүсье
Өглөө, өглөө битгий болоосой
Yүр, үүр битгий цайгаасай

Yүр битгий цайгаасай
Yүр битгий цайгаасай
Yүр битгий цайгаасай

Саран жаахан саатаасай
Одод зүүдлэн үлдээсэй
Өндөр тэнгэрээсээ би хүсье
Өглөө, өглөө битгий болоосой
Yүр, үүр битгий цайгаасай

Саран жаахан саатаасай
Одод зүүдлэн үлдээсэй
Өндөр тэнгэрээсээ би хүсье
Өглөө, өглөө битгий болоосой
Yүр, үүр битгий цайгаасай

Yүр битгий цайгаасай
Yүр битгий цайгаасай
Yүр битгий цайгаасай
Yүр битгий цайгаасай
Yүр битгий цайгаасай

Sign Up for Our Newsletter