Даа вангийн хошууны Даваат залангийн
Түмэн агтны түрүүнд дүүлж явдаг байлаа
Арван таван лангийн алтан ембүүгээр
Алс холын газарт зарагдсан билээ
Аргалын утаа униартсан айраг сэнгэнэсэн
Алтан намраа арван жил зүүдэлж мөрөөдлөө
Язгуур ариун газартаа ясаа тавих гээд
Оройн нэгэн нарнаар оргож одно доо
Алтаар чимсэн аргамж минь алдарч тасарлаа
Шандасын сайныг сорьсоор нутгаа би зорилоо
Шандын говийг гаталсаар шантарч ядарлаа
Шаргал сайхан тал минь тэртээ харагдлаа
Ангасан говийг хамт туулж анд болсон салхи минь
Эрчит жигүүр дээрээ элбэрэлт нутгийн минь
Тансаг сайхан үнэрийг авчирч өгвөл
Төрсөн нутагтаа хүрэх тэнхээг би олно оо
Нутгийн минь саруул талыг
Салхи минь чи хүрээч хүрээч
Нутгийн минь саруул талыг
Салхи минь чи хүрээч хүрээч