Хаврын ганц улиас нь хө
Хайрыг минь хүлээн суугаа
Нар нь цаашлах нь ээ цагаар
Навч нь аа хийсэн одно оо
Дуулан дуулан цангинан зангираад
Дуундаа дурланхан сууна
Үүрээ үлдээсэн шувуу
Үүрийн зүүдэндээ үзлээ
Эргэх дөрвөн улиралдаа
Эргээд учирах тавилангүй
Дүүлэн дүүлэн нисэн одлоо
Зүүдэндээ ханиланхан сууна
Хаврын салхинаас сэм сэмрээд
Хайрыг чинь хүлээн зогсоно оо
Тэнгэрийн хур нь аядаарай
Тэртээх алсыг ажаарай
Дүүлэн дүүлэн нисэн одлоо
Зүүдэндээ ханиланхан сууна
Дуулан дуулан цангинан зангираад
Дуундаа дурланхан
Дуундаа дурланхан
Дуундаа дурланхан сууна