Явснаас чинь хойш
Би жаргаж байна
Чиний үгүйд сэтгэл минь амарч байна
Чамд бэлэглэсэн цэцэг
Чамгүйгээр үхэж байна
Цонхоор харах ертөнц өдрөөр уйтгарлаж байна
Бодолд минь чи үнэхээр гүн сууж
Боломж гарвал тэндээ галзуурч
Зүрхний минь балыг шимсээр
Сэтгэл дотрыг минь тэмтэрсээр
Багалзуурт минь чи хүрлээ
Явснаас чинь хойш
Би жаргаж байна
Чиний үгүйд сэтгэл минь амарч байна
Чамд бэлэглэсэн цэцэг
Чамгүйгээр үхэж байна
Цонхоор харах ертөнц өдрөөр уйтгарлаж байна
Хувцсанд минь чи үнэрээ үлдээж
Дуу хоолой чинь чихэнд жингэнэнэ
Нойрыг минь булааж одсон
Хоосон хөндий хүйтэн гэрийг минь
Багтах газаргүй болгожээ
Явснаас чинь хойш
Би жаргаж байна
Чиний үгүйд сэтгэл минь амарч байна
Чамд бэлэглэсэн цэцэг
Чамгүйгээр үхэж байна
Цонхоор харах ертөнц өдрөөр уйтгарлаж байна
Энэ дунд ганцхан чиний салхи үлээгээд байна
Ганцхан чиний үг сонсогдоод байна
Ганцхан чиний үүл хуралдаад байна
Ганцхан миний талд бороо асгарч байна
Явснаас чинь хойш
Би үхэж байна
Чиний үгүйд зүрх минь цус алдаж байна
Чамд бэлэглэсэн цэцэг
Одоо ч амьд байна
Цонхоор харах ертөнц
Чамгүйгээр хоосон байна
Чамайг үгүйлсээр байна
Чамайг минь нэхсээр байна
Thousand, thousand, thousand
Чамайг минь, чамайг үгүйлсээр байна