Ариунаа – Жинжиймаа

Дуулах л хувьтай амьдралыг
Уйлаад яаж барахав дээ
Тунгалаг хархан нүдэндээ
Инээх тавилан үлдээ дээ

Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа

Нүдэнд минь ойрхон ургасан
Нүгэлгүй ариун цэцэг үү дээ
Харсаар байтал өдөлсөн
Харзны өнчин ангир уу даа

Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа

Дуугүй байх нь ч яахав дээ
Нүдэнд минь харагдсаар яваасай
Дуулаад дуусашгүй дуу шигээ
Жаргах цаг нь ирээсэй

Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа

Sign Up for Our Newsletter