Үдшийн тэнгэрт одод түгээд
Үзэсгэлэн гоо чи минь ирээч
Намуухан байгалийн цэцэгсийн дунд
Чамайгаа үгүйлэн харуулдан сууна
Чи минь наддаа ирээч
Чи минь наддаа ирээч
Тэнгэрийн мандалд саран ургаад
Орчлонг гэрлээр түгээхэд
Тэртээд анивчах оддын туяанд
Танхилхан чамайг минь санагдуулна
Чи минь наддаа ирээч
Чи минь наддаа ирээч
Чамаас би сүүлчийн удаа хайр гуйлаа
Төвөггүйхэн чи надад үгүй гэж хэлсэн
Түгдрэн хэлсэн хайрын минь үгийг
Төгсгөл болгон шархлуулж орхисноо
Чи санаж байна уу
Чамд би одоо хайргүй ч гэсэн
Иргэж харахгүй байж үнэхээр чадахгүй нь
Хайрт минь хамгийн сүүлчийн цөхрөлийн минь үг хүртэл
Чиний өлмийд унах шиг болсон
Би хүлээнэ ээ
Чи минь наддаа эргээд ирээч
Үүрийн гэгээ туяараад байна
Үзэсгэлэн гоо чи минь ирээч
Үзэмжит байгалийг сэрэхийг үзээд
Үнэхээр чамтайгаа уулзах шиг болно
Үүр цайтал би хүлээнэ
Үүр цайтал би хүлээнэ
Үүр цайтал би хүлээнэ