Амгалан сайн бна уу хайрт ааваа
Хүү чинь таныгаа саналаа
Ханхайх сүрлэг дүр тань үзэгдээд
Хүүхэд насаа дурслаа
Хөтлүүлж заалгаж явсан тэр үе
Хүмүүжүүлж сургаж явсан тэр үе санагдлаа хайрт ааваа
Орчлон дэлхийг хайрлахыг заагаад
Олон түмэнтэйгээ явахыг захисан аав минь та
Энэ бүхнээ үргэлж дуулна хүү чинь тандаа
Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан энэрч явахын их ухааныг санаж явна аа
Алдаж онож үзлээ хүү нь аав аа
Амьдрал зааваргүйг мэдлээ
Хан хуур шиг хоолой тань сонсогдоод
Хамтдаа байснаа дурслаа
Ухааруулж зэмлэж хэлсэн тэр үгс
Аргадаж хүүдээ амласан тэр үгс санагдлаа хайрт ааваа
Учирлаж ойлгуулж хэлсэн үг тань
Одоо ч гэсэн чихэнд минь тодхон дуулдах юм ааваа
Энэ бүхнээ дурсан дуулна хүү чинь таньдаа
Таныхаа захидаг эр хүн байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан дээдлэн шүтсэн эх нутгаа би өвлүүлнэ ээ
Аавын хүү байсан би хүүгийн аав боллоо. Хан тэнгэр шиг, Хангайн уулс шиг түшигтэй таныхаа хайраас үсэрсэн оч нь би болохоор удмынхаа галыг бадраана аа ааваа!