Хурд – Миний дайсан

Холын замд найз болон ханилан яваад
Харанхуй замын өргөн их ангал дээгүүр
Харайн гарах тэрхэн мөчид гараас минь барилгүй
Халтираан түлхэх миний найз уу

Голын гүнзгий эргэлдсэн хүйтэн усанд
Гэнэ алдан намайг усанд унахад
Гарыг минь барилгүй цаашаа түлхэх
Гэнэн сэтгэлт зуурдын найз уу

Миний найз миний дайсан боллоо гэж үү
Зэрлэг ноход адил нэгнийгээ зулгаасан
Танхай балмад та бүгд миний дайсан
Тух алдаж сэтгэл зовоосон хоосон толгойт
Та бүгд миний дайсан

Сэтгэлийн минь гүн шархыг сэдрээн амилуулж
Сувдаг хар сэтгэлээр итгэлийг мөхөөж
Хайрт түүнийг минь муулан доромжилсон
Хар санасан миний найз уу

Миний найз миний дайсан боллоо гэж үү
Зэрлэг ноход адил нэгнийгээ зулгаасан
Танхай балмад та бүгд миний дайсан
Тух алдаж сэтгэл зовоосон хоосон толгойт
Та бүгд миний дайсан

Миний найз миний дайсан боллоо гэж үү
Миний найз миний дайсан боллоо гэж үү

Зэрлэг ноход адил нэгнийгээ зулгаасан
Танхай балмад та бүгд миний дайсан
Тух алдаж сэтгэл зовоосон хоосон толгойт
Та бүгд миний дайсан

Зэрлэг ноход адил нэгнийгээ зулгаасан
Танхай балмад та бүгд миний дайсан
Тух алдаж сэтгэл зовоосон хоосон толгойт
Та бүгд миний дайсан

Миний найз миний дайсан боллоо гэж үү
Миний найз миний дайсан боллоо гэж үү

Sign Up for Our Newsletter