Дөрвөн хөлтэй зовлого болж төрсөн минь
Хөх чоно миний буруу юу
Дөт замаар хоол хайгаагүй шүү би
Эр чадал хурдаар амь зуудаг
Харин би хүмүүс шиг
Хажуудахыгаа барихгүй ээ
Эсвэл би хүмүүс шиг
Элгэн хаднаас нөхрөө түлхэхгүй ээ
Хоёр хөлтэй хохимой толгойт хүмүүн чи
Хөх саарал над шиг амьдарч чадахгүй
Хүн болж төрсөн ухаантай юм бол
Чоно надаас илүү байх учиртай
Харин би хүмүүс шиг
Хажуудахыгаа барихгүй ээ
Эсвэл би хүмүүс шиг
Элгэн хаднаас нөхрөө түлхэхгүй ээ
Дөрвөн хөлтэй зовлого болж төрсөн минь
Хөх чоно миний буруу юу
Дөт замаар хоол хайгаагүй шүү би
Эр чадал хурдаар амь зуудаг
Харин би хүмүүс шиг
Хажуудахыгаа барихгүй ээ
Эсвэл би хүмүүс шиг
Элгэн хаднаас нөхрөө түлхэхгүй ээ
Хоёр хөлтэй хохимой толгойт хүмүүн чи
Хөх саарал над шиг амьдарч чадахгүй
Хүн болж төрсөн ухаантай юм бол
Чоно надаас илүү байх учиртай
Харин би хүмүүс шиг
Хажуудахыгаа барихгүй ээ
Эсвэл би хүмүүс шиг
Элгэн хаднаас нөхрөө түлхэхгүй ээ