Icetop – Хэцүү биш хүсэл

Саваагүй нохой тиймээ саранд хуцна гэдэг шиг
Арчаагүй сул дорой нь үр хүүхдээ гишгэх юм
Муу муухайн дээд болсон
Тэр үйлийг хийж чадсан
Хараал идсэн тэр залуу ёстой
motherfuck
Бяцхан охидын хоолой сонсогдож байна
Тэднийг хайрлаач
Тэдэнд бидний халуун хайр хэрэгтэй
Тэдэнд туслаач
Үнэн сэтгэлд үүрдийн хайраа өгөөч
Тэднийг ойлгооч
Хайраар дутаах ёсгүй ээ
Аврал хайсан
Бяцхан охидын хоолой сонсогдож байна
Тэднийг хайрлаач
Тэдэнд бидний халуун хайр хэрэгтэй
Тэдэнд туслаач
Үнэн сэтгэлд үүрдийн хайраа өгөөч
Тэднийг ойлгооч
Хайраар дутаах ёсгүй ээ

Нулимс унагасан бяцхан охин миний хажууд зогсож байна
Яасан юм бол, ийсэн юм бол би түүнийг мэдэхгүй ээ
Эмэгтэй хүнийг та нар хайрлаач, эелдэг зөөлөн тэдэнд хандаач
Өрөвдөх сэтгэл байна уу, чамд
Тийм сэтгэл байна уу, чамд
Эхийгээ чи хайрладаг л бол, яг адил бүгдийг хайрла
Харамгүй хайраараа хайртыгаа хайрлаач, хардаж битгий зодож нүдээч
Ингэхийн оронд хэлээд үзээч, энэ чинь эмэгтэй хүн шүү дээ
Эрийн муу зан эмд гэж энэ чинь үнэн үг шүү дээ
Амьдрал зохиож чадахгүй бол чи бусдад битгий гай бол чи
Түүнийг хараач чадаж л байна, амьдарч л байна
Болж л бүтэж л байгаа хүмүүсийн амьдралыг харахад
Бие биеэ гэр бүлээ хайрлаад явах нь сайхан биш үү
Нэг нэгэндээ аз жаргалыг амлаж суусан хосууд биш үү
Хүн хүнээ хайрлаж амьдрах ёстой байтал
Харанхуй шөнөөр архидан согтуурч гэр бүлээ зовоож
Зодож нүдэж арай дэндүү хүчирхийлнэ
Энэ хатуу амьдрал түүний нуруунд дэндүү хатуу
Энэ нийгмийн хог шаар тэр мэтийн хог шаар
Элэг доог хүмүүсийн шог болсон новшийн шаар
Бяцхан охин дээрэлхэж бяраа гаргадаг энэ хэн бэ
Эрэгтэй ч юм уу, эмэгтэй ч юм уу, гаж ч юм уу, бүү мэд
Зүрх зүсэм үгээр битгий түүнийг элдэвлээч
Зүүгээр хатгуулж байгаа юм шиг өвдөж байгаа сэтгэл нь
Сэтгэлийг нь боддоггүй юм бол итгэлийг нь даагаач
Ингэж л чадвал чи жинхэнэ эр хүн тийм ээ

Аврал хайсан
Бяцхан охидын хоолой сонсогдож байна
Тэднийг хайрлаач
Тэдэнд бидний халуун хайр хэрэгтэй
Тэдэнд туслаач
Үнэн сэтгэлд үүрдийн хайраа өгөөч
Тэднийг ойлгооч
Хайраар дутаах ёсгүй ээ
Аврал хайсан
Бяцхан охидын хоолой сонсогдож байна
Тэднийг хайрлаач
Тэдэнд бидний халуун хайр хэрэгтэй
Тэдэнд туслаач
Үнэн сэтгэлд үүрдийн хайраа өгөөч
Тэднийг ойлгооч
Хайраар дутаах ёсгүй ээ

Чиний хайр тийм үү тийм үү
Ердөө ийм л юм уу, тийм үү чи юу
Эмэгтэй хүнийг хайрлаж чаддаг юм уу
Энэ чинь эм хүн элбэрлэн хайрлах ёстой нь эр хүн тийм үү
Чи даанч сэхүүн тийм ээ эгэл биш бэрх хүн
Нартад нэг л, надад нэг л гэж бодож байсан уу, сэтгэл байсан уу
Хайртай хүн чинь чиний тэгэхээр дайсан уу
Энэ үрсийн сэтгэл энэ хорвоод цэцэглэ цэцэглэ
Хар бүгдийг цэглэ цэглэ
Эх хүний хайранд өдий зэрэгтэй яваагаа
Ер нь та нар мэдэж байна уу
Ингэхлээр бид чинь эмэгтэйчүүдийгээ хайрлах ёстой
Хүн нь эрчүүд бид бус уу
Та наашаа ойртоод суу
Танхилхан охин хүчирхийлж байгаа
Таны ухаан саруул уу
Дагавар гэж ад үзэх байсан бол
Далдганаж хүнтэй юунд амраглав
Даанч дээ
Тэр бяцхан охиныг хүчиндэх санаа
Таны толгойд яаж багтав
Ах минь таныг би ингэж бодохоор эхээс төрөөгүй араатан ч гэх юм уу
Аз болж таныг хориогүй бол ахиж хүчиндэхийг санаархана уу
Үгүй дээ ах минь
Үртэй хүний жаргал эдлэх заяа чинь дутлаа
Үрээ л хайрлая гэдэг үг чинь угаасаа худлаа
Эмэгтэйчүүд л биднийг хайрлаж яваа гэдгийг та мэдэх үү
Эх дэлхий чинь эмэгтэй хүний сайхан сэтгэлд сүлэгдэж байдгийг
Өдий наслахдаа та ерөөсөө мэдээгүй гэж үү, мэдээгүй гэж үү
Асуудал энэ нийгмийн хүчирхийлэл
Энэ Монголд газар авч гүйцлээ
Энийг хэлье гүйцээ

Аврал хайсан
Бяцхан охидын хоолой сонсогдож байна
Тэднийг хайрлаач
Тэдэнд бидний халуун хайр хэрэгтэй
Тэдэнд туслаач
Үнэн сэтгэлд үүрдийн хайраа өгөөч
Тэднийг ойлгооч
Хайраар дутаах ёсгүй ээ
Аврал хайсан
Бяцхан охидын хоолой сонсогдож байна
Тэднийг хайрлаач
Тэдэнд бидний халуун хайр хэрэгтэй
Тэдэнд туслаач
Үнэн сэтгэлд үүрдийн хайраа өгөөч
Тэднийг ойлгооч
Хайраар дутаах ёсгүй ээ

Эмэгтэй хүнийг хайрлах сэтгэл
Чамд итгэсэн түүний итгэл
Эргээд олдохгүй хайран сайхан
Чиний үнэнч хань ижил
Өр зөөлөн сэтгэлээрээ ганцхан чамайг хайрлаж байхад
Өрөвдөх ч үгүй хайрлах ч үгүй зэвүүн авир гаргах юм даа
Иймэрхүү байвал тиймэрхүү байвал
Хань чинь чамаас салан одож өрх гэрийн чинь халуун илч
Хоосорч хүйтэрч үлдэх вий дээ
Үр ач чинь үзэн ядан
Өөр аавыг сонгох вий дээ
Үлдсэн насандаа ганцаар үлдэн
Үр ачгүй үлдэх вий дээ
Ааваа охиноо битгий зовоо
Үр чинь гуйж байна
Хаалга тогших болгонд эхнэр хүүхэд чинь үргэлж айна
Ингээд бодоход чи ямар хүн бэ
Адгуус юм уу, хэн юм бэ
Эрэгтэй эмэгтэй нэгэндээ хэрэгтэй, гэрэлтэй, сэтгэлтэй
Түүндээ итгэлтэй биедээ нэмэртэй хүмүүс
Энэ амьдралаар амьдарсаар байна даа
Жаргалтай зовлонтой, хүсэлтэй хясалтай
Зодууртай нүдүүртэй, ууртай шартай
Хортой нойртой залуус
Хүнээс далдуур эхнэрээ чимхэнэ, үсдэнэ, зодно, хазна
Аймаар хэцүү, үнэхээр хэцүү

Хүчирхийлэл газар авч гүйцлээ
Icetop, Бид үгээ хэлж гүйцлээ
2023 он

Аврал хайсан
Тэднийг хайрлаач
Тэдэнд туслаач
Тэднийг ойлгооч

Аврал хайсан

Sign Up for Our Newsletter