Rokit Bay – Тасархай залуу

Тэр бол тасархай залуу
Хэмжээгээ тэр хэтрүүлсэн
Виски түүнд арай халуун ч
Нэмж хийгээч гээд чиглүүлсэн
Стаканаа байнга байнга байнга
Дүүргээд тулгаж хавсарсан
Архийг даахдаа сайн сайн сайн
Гэж ярьсаар байгаад тасарсан

Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна

Тэр бол тасарцан /тасарчихсан/ залуу
Хамгийн тухтай газар луу
Очиж хэвтэнэ ганцаараа
Алгадацгаая хацар луу нь
Уул нь би наана чинь хэвтэх
Санаатай явж байсан юм аа
Хоёр хүний орон дээр
Унтаад өгдөг гай юм аа
Цэнгээн үргэлжилсээр байна

Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна

Хээе
Хээе
Хээе
Хээе

Тэр бол тасарцан /тасарчихсан/ залуу
Мөрөөрөө давсанд явдаггүй
Тэр бол тасарцан залуу
Ерөөсөө ч тогтмол савдаггүй
Тэр бол тасарцан залуу
Мөрөөрөө давсанд явдаггүй
Тэр бол тасарцан залуу
Ерөөсөө ч тогтмол савдаггүй

Байж байл даа өнөөдөр чинь
Хэд дэх билээ баасан тээ
Өө өнөөдөр би
Найзындаа наадамтай
Байна уу хөгшөөн орой хэлээрэй
Юу яасан бэ
Өө ашгүй түрүүнд
Чи гоё шаасан тээ
Утсаа тавиад цайны ганц
Цамцаа өмсөөд гарлаа
Хаалга нээсэн өөрийн ганц
Андаа үнсээд авлаа
Том өрөө рүү нь орсон чинь
Намайг зөндөө лүнзээ харлаа
Одоо ёстой намба алдахгүй шүү дээ хө
Өлсөөд байна
Даанч байхгүй хоол
Янзан бүрийн алкохол
Өөрөө өөртөө хийсэн би бага зэрэг зориг ороод
Энэ нөхдүүдийн нэгийг айхгүй ноол
Гэж бодоод угсруулж угсруулж угсруулж угсруулж
Хөнтөрсөн
Нэг мэдсэн чинь харин унтлагын өрөө рүү
Явж байсан толгойгоороо өнхөрсөн

Тэр бол тасархай залуу
Хэмжээгээ тэр хэтрүүлсэн
Виски түүнд арай халуун ч
Нэмж хийгээч гээд чиглүүлсэн
Стаканаа байнга байнга байнга
Дүүргээд тулгаж хавсарсан
Архийг даахдаа сайн сайн сайн
Гэж ярьсаар байгаад тасарсан

Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна
Цэнгээн үргэлжилсээр байна
Харин тэр хурхирсаар байна

Sign Up for Our Newsletter