Энхцэцэг – Жавхлант минь

Амалсан л бол арагшаа гишгэдэггүй анд минь
Ачилсан бол хариу нэхдэггүй энэрэлт минь
Амар амгалангийн түшиг хүн уул минь
Аз жаргалын домог Монгол эрчүүд минь

Зорьсон л бол золбоо хийморьтой анд минь
Зориглосон бол зовхи нь өөдөө эрэлхэг минь
Зохит ярууслын эгшиглэн ухааны тэнгэр минь
Зол жаргалын дуулал Монгол эрчүүд минь

Эрийн жавхаа чонон хийморь
Эр хүн шиг эх хүн ийм л байдаг даа
Хараад хараад ханашгүй Монгол бахархал минь
Хайрлаад хайрлаад баршгүй идэр жавхлант минь

Хайрласан л бол хайрласан шиг хайрлах хайр минь
Хангал багын араншин Монгол жудаг минь
Ийм л гэгээн сайхныг хүснэ би, энэ амьдралаас
Итгэлийн минь итгэл Монгол эрчүүд минь

Эрийн жавхаа чонон хийморь
Эр хүн шиг эх хүн ийм л байдаг даа
Хараад хараад ханашгүй Монгол бахархал минь
Хайрлаад хайрлаад баршгүй идэр жавхлант минь

Эрийн жавхаа чонон хийморь
Эр хүн шиг эх хүн ийм л байдаг даа
Хараад хараад ханашгүй Монгол бахархал минь
Хайрлаад хайрлаад баршгүй идэр жавхлант минь
Хайрлаад хайрлаад баршгүй идэр жавхлант минь

Sign Up for Our Newsletter