Харанхуйд үлдэж үзсэн ч
Харц тулахад ирсэн мэдрэмж нэг л өөр
Хүлээхэд хүйтэн байсан ч
Хамгийн сүүлийнхээр биш ч тэвэрсэн
Хэнд хэрэгтэй гэж эго чамд гаргаад
Хэцүү үед чинь дэргэдээс чинь холдоод
Яах гэж чи
Хэн ч чамайг надаас илүү мэдэхгүй
Нүдээ ань, сайхан бүхэн сэтгэлд болохоор
Хүслээ хэл, юу ч байсан биелүүлэх болохоор
Хамгийн зөөлнөөр би үнсье
Хармагцаа, энэ л хамгийн зөв гэж бодсон
Уулзахдаа, ухаан санаа алдах болсон
Хамгийн үнэнээр итгэсэн
Нарны гэрэлд согтож үзсэн ч
Намайг чамаас өөр хэн ч аврахгүй
Номхон далайд шуурах хөлгийг
Чам руу чиглүүлэх луужин нэг л өөр
Улирлаа андуурч ирсэн юм болов уу
Усан бороонд шүхэргүй алхаж болох уу
Яагаад чи
Өвлөөр солонгон доор бүжиглэнэ вэ
Надад хэл, хэцүү үе тулгарах юм бол
Намайг сонс, би чинь чиний дуучин болохоор
Хамгийн зөөлнөөр би үнсье
Хүслээрээ, дүүлэн нисэх эрвээхий шиг
Хүнийх биш, ганцхан миний зөн совин минь
Хамгийн чангаар хайртайгаа хэлье
Би л гэдэг байсан би одоо чи л болсон байна
Битгий гэж хэлэх тоолонд зүрх хийл тоглож байна
Хувь заяа чи бид хоёрыг нийл гэж бүтээсэн мэт
Худал хэлэх тоолонд өөрийгөө үзэн яддаг болжээ
Чимээгүй мөр дэрлээд тайван унтаж бай
Чихэнд чинь чамин үгсээ би бэлдэж байя
Чимээгүй мөр дэрлээд тайван унтаж бай
I wanna kiss your neck
It’s time to see
Нүдээ ань
Хүслээ хэл
Хамгийн зөөлнөөр би үнсье
Надад хэл, хэцүү үе тулгарах юм бол
Намайг сонс, би чинь чиний дуучин болохоор
Хамгийн зөөлнөөр би үнсье
Хүслээрээ, дүүлэн нисэх эрвээхий шиг
Хүнийх биш, ганцхан миний зөн совин минь
Хамгийн чангаар хайртайгаа хэлье