Хонгор – Алс

Алс хол тэртээгээс аялсан
Алтан нарны тусгал болж
Анивчих оддын дундаас ч гийсэн
Сэтгэлийн толин
Хүрэхгүй ч
Тэмүүлсээр байх тэр холоос
Халуун энэрэл элчээрээ
Төөнөн тэтгэсээр байна уу?

Аялах алсын замд сэтгэлийг хөглөх
Аялгуу ирсэн
Гүн зүрхэндээ нандигнан хадгалсан
Үргэлжлэл
Хайр гийсэн

Үүл бороо, агаар тэнгэр, салхи
Болон надтайгаа хамт дуулан дуулан аялсаар байна уу?

Аялах алсын замд сэтгэлийг хөглөх
Аялгуу ирсэн
Гүн зүрхэндээ нандигнан хадгалсан
Үргэлжлэл
Хайр гийсэн

Sign Up for Our Newsletter