Хүн гэдэг амьтан чинь сэтгэлийх
Нисэх үү, хийсэх үү гэдэг нь өөрийн итгэлийх
Зарим нь од шиг гялалзана тултал зүтгэснийх
Залуугаараа зураг болно зарим нь ирж буцдагийх
Ургах нартай уралдан хэн нэгэн мэндлэх шиг
Жаргах нар шиг хэн нэгний цэглэх өдөр ирэх шиг
Уулын модод урттай богинотой янз бүр байдаг шиг
Хүн хүний эдлэх цаг хугацаа, жаргал өөр шиг
Хүний амьдрал урт, хүний амьдрал богинохон
Дуудлага ирэхгүйч дугаарыг нь устгаж чадахгүй
Дурсан санах хүмүүс ховорхон, ховорхон төрсөн хүн гэж байдаг
Холдон одсон ч ховорхон дурсамж л биднийг холбож байдаг
Хүнээс хүнд хамт байхад үүсгэсэн түүх, зураг үнэр
Хамт байхад эгшиглэж байсан хөгжим
Хамт хүртэж байсан хэрчим
Хамт өргөж байсан сэржим
Энэ бол надад таниас үлдсэн эрчим
Хун цагаан үүлнээс хур болон дуслаарай
Алтан нарны туяатай хамт тусаарай
Зургийн цомогт минь инээмсэглэн амьдраарай
Дурсамж дуунд минь надтай хамт үлдээрэй
Зуун жил болсон ч дэлгэцэнд та мөнх хэвээр …
Зун шиг үргэлж та залуугаараа үүрд хэвээр …
Өөрөө өөрийгөө хайрла хэзээ өвдөхөө бид мэдэхгүй
Гай газар доороос тиймээс хурдаа хэтрүүлж хэрэггүй
Өчигдөр хамт байсан хүн өнөөдөр энд үгүй
Өрөөлийг уучилж гэмээ цайруулж явахад сэтгэлд хир үгүй
Хэрэггүй үгсийн зэвээр сэтгэлийг нь бүү сийч гэж
Агуу найрагч захижээ залуу дүү нартаа л гэж
Байгаа дээр нь хайрла аав ээжийн хайранд найрла!
Хайртай бүхнээ хамгаал хажууд байхад нь хайрла!
Зуун жил болсон ч дэлгэцэнд та мөнх хэвээр …
Зурсан зураг чинь үргэлж үзэсгэлэнд тод хэвээр
Дуулсан дуу чинь зуун дамжин дуулагдна таван тивээр
Зун шиг үргэлж та залуугаараа үүрд хэвээр …
Хун цагаан үүлнээс хур болон дуслаарай
Алтан нарны туяатай хамт тусаарай
Зургийн цомогт минь инээмсэглэн амьдраарай
Дурсамж дуунд минь надтай хамт үлдээрэй
Зуун жил болсон ч дэлгэцэнд та мөнх хэвээр …
Зун шиг үргэлж та залуугаараа үүрд хэвээр …