Татар – Цаснаар

Сормуус цантуулна аа
Надад хайрыг амтлуулна аа
Хайрын тухай хамт дуулна аа
Хайраа бүгдийг хамт туулна аа

Цаснаар ганцаараа хотыг анзаараад
Би чам руу алхална
Цаг өнгөрнө өө
Хамгийн удаанаар

Гадаа цас хаялаад удаж байна
Хотыг цагаан өнгөөр будаж байна
Гараад ир хайрт минь, чамайг дуудаж байна
Миний гэсэн болгон зөвхөн чамаар дутаж байна
Яг одоо би байна гадаа чинь
Яг л ийм л хөөрхөн бүсгүй байх ёстой надаа чинь
Үзэсгэлэнтэй болгоно миний хотыг царай чинь
Даруухан бүсгүй болгоно миний хайрын яриа чинь
Харин чамаас юу хүсдэг юм бол доо
Гараад ирээч хамт байя яг одоо
Гадаа нэг л жиндүүхэн байгааг хэлээч
Надад дахиад хайртай гэж чанга хэлээч

Сормуус цантуулна аа
Надад хайрыг амтлуулна аа
Хайрын тухай хамт дуулна аа
Хайраа бүгдийг хамт туулна аа
Цаснаар ганцаараа хотыг анзаараад
Би чам руу алхална
Цаг өнгөрнө өө
Хамгийн удаанаар

Хайраа цас орж байна гадаа
Хайртай гээд хэлээч надаа
Цас дээвэр дээр тогтож байна
Чиний надад хэлсэн хайрын үгэнд согтож байна
Цас бударна ширхэг ширхэгээр
Хаялан унана гадаа дээвэр дээр
Цасан ширхэг хайраа хайлах болов уу
Гараад ир хайраа, хот цагаан өнгөөр дайлах болов уу
Одоо надаа жиндүү
Чиний зөөлөн хацрыг үнсэхийг хүснэ арай дэндүү
Чиний дэргэд хэлдэг бүх юм ондоо
Би чинь зөвхөн чам руу алхаж явна одоохондоо

Сормуус цантуулна аа
Надад хайрыг амтлуулна аа
Хайрын тухай хамт дуулна аа
Хайраа бүгдийг хамт туулна аа
Цаснаар ганцаараа хотыг анзаараад
Би чам руу алхална аа
Цаг өнгөрнө өө
Цаснаар ганцаараа хотыг анзаараад
Би чам руу алхална аа
Цаг өнгөрнө өө
Хамгийн удаанаар

Sign Up for Our Newsletter