Улирлын сайхан жигдрээд
Ургамлын дээжис дэлгэрээд
Улаанбаатар минь униартаад
Урин оржээ хонгор минь
Аа аа аа
Урин оржээ хонгор минь
Ээлтэйхэн өдрүүд налайгаад
Дуучинхан шувууд ганганаад
Эмгэн ээж минь нарлан суугаад
Дулаан болжээ хонгор минь
Аа аа аа
Дулаан болжээ хонгор минь
Гэгээвчээр салхи сэвэлзээд
Сэмхэнээр сэтгэл хөвөлзөөд
Хөөрхөн үр минь гадаа тоглоод
Хавар болжээ хонгор минь
Аа аа аа
Хавар болжээ хонгор минь