Чулуунчимэг, Алтанжаргал – Шанз торгон аялгуу

Шанз торгон аялгуунд сэтгэл хоргодоод байна уу даа
Шанх дэгжин гоёл чинь харц булаагаад байна даа хө
Ханагар өргөн цээжинд чинь хацраа наагаад эрхэлмээр
Хатан дээд ухаанаар хайраа залаад ханилмаар

Үргэлж хамтдаа байгаач гээд өрөвч шанз шивнээд байна
Үүрдийн хайраа өгөөч гээд өр зүрх минь хүсээд л байна
Намайг чамд хайртай гэдгийг найман хошуугаар мэднэ хө
Нарны голтойд хоёулаа найрын зүг мордъё доо

Шаглах уран үйлэндээ хайр томоод л байна уу даа
Шагшин магтах олны цуурай хадаад л байна даа хө
Хайрын нандин сэтгэлийг уургалж татаад л байна уу даа
Хамтын заяа холбосон хайранд ургаад л байна уу даа

Үргэлж хамтдаа байгаач гээд өрөвч шанз шивнээд байна
Үүрдийн хайраа өгөөч гээд өр зүрх минь хүсээд л байна
Намайг чамд хайртай гэдгийг найман хошуугаар мэднэ хө
Нарны голтойд хоёулаа найрын зүг мордъё доо

Өвгөдийн тулганы галаа өнөд хамтдаа бадраая аа
Өндөр дээд түүхийн өргөн заншлаар хослоё оо
Өглөг буяны сэтгэлдээ хайраа бялхааж ханилъя аа
Өдөлж ургасан хайрандаа хоёулаа мөнхөд жаргая аа

Үргэлж хамтдаа байгаач гээд өрөвч шанз шивнээд байна
Үүрдийн хайраа өгөөч гээд өр зүрх минь хүсээд л байна
Намайг чамд хайртай гэдгийг найман хошуугаар мэднэ хө
Нарны голтойд хоёулаа найрын зүг мордъё доо

Намайг чамд хайртай гэдгийг найман хошуугаар мэднэ хө
Нарны голтойд хоёулаа найрын зүг мордъё доо

Sign Up for Our Newsletter