Сарны гэрэлд бүдэг дүрс
Сэтгэлд хүйтэн нүдэнд зэвүүн
Нүгэлт хорвоогийн ганцхан хором
Хүн чи унтахаа мартаад
Харанхуйд ганцаар суугаад
Хар цагааныг битгий ялгаач
Шөнө чамаас хүмүүс айгаад
Сэтгэл тайван гэж үү
Цагийн аясаар айдас түгсэн
Тас харанхуй бас хүйтэн бас зэврүүн шөнө
Зэврүүн санагдах сүүдэрт харанхуйд
Чиний сэтгэл бас л шаналж
Зүгээр өнгөрөх хүнээс бас айдаг юм
Үзэгдэх бие чинь харанхуй учраас
Үргэлж чи сэтгэлд хүйтэн ч
Үнэндээ хүн араатнаас айдаг юм
Шөнө чамаас хүмүүс айгаад
Сэтгэл тайван гэж үү
Цагийн аясаар айдас түгсэн
Тас харанхуй бас хүйтэн бас зэврүүн шөнө
Шөнө чамаас хүмүүс айгаад
Сэтгэл тайван гэж үү
Цагийн аясаар айдас түгсэн
Тас харанхуй бас хүйтэн бас зэврүүн шөнө