Эх орон ариун хайрын төлөө аяганд даруй айраг
Юун гэртээ харих марих хамаа энд майр их архи
Сонорт цэцэг тарих гудамжны яруу найраг
Өнөө цаг үед төр барих тэднийг өршөө тэнгэр дарь эх!
Мөнх-Эрдэнэ миний бие мөнх тэнгэр доор
Өөрийн өвөг дээдэст андгай өргье бүгд сэргэнэ!
Биднийг үүрд дээдэл гэж үлдээсэн түүх энгэрт
Надтай хамт мөр зэргэцэх ахан дүүсийн түүх эргэнэ!
Бузар хийсэн буяндаа эрхэм сайд ноён та
Үйлийн үрэнд аяндаа хутга дүрүүлнэ гуяндаа!
Цөхөрсөн зүдэрсэн ард түмэн уурандаа
Тэдний цохонд нь сум зоож орхино яг Цог хурандаа
Морин туурай тэгшилсэн төв Азийн энгэр тал нутагт
Эзэн суух хувь заяа Монголын биш хэний талд?
Лаазласан загасны IQ-тай хэдэн мал
Дээрээс харна Тэмүүжин, Сүхбаатар, Зориг, Цэдэнбал
Монгол түмэн туйлдаа хүрэхэд ордонтой нь буулгана
Дүрэлзэн шатаана, өвгөд минь өмсөнө дуулгаа
Байдар, Хүлэгү, Хэтбуха, Өндөр Занабазар xувилгаан
Торгуд Увш xунтайж, Сүбээдэй, Жамуха, Хубилай
Чингис үүрэгт эзний сэтгэлгээг түүхэнд тамгалан
Хөвгүүд нь ялзарсан Араб, Европыг цөм хоморголно
Бүх нийтийн эрх ашиг аз жаргал амар амгаланг
Уландаа гишгэсэн ноёд сайдыг дарахдаа омголон
Одоо төр баригчид секс донтой луйварчин, гөрөөчид
Бид зээлж идсэн мөнгийг нь төлж өгөх ёстой грузчик
Азийн цагаан дагина гэснээ Оросын хөдөө шиг
Өвөл Алаанбаатар яг л ZU-гийн тамхины өрөө шиг
Архидалт завхайрал хаан ширээний төлөөх тэмцэл
Ар Монголд галан дээр бензин цацаж өдөөх мэт
Авилгал бас хээл хахууль ардаас бас урдаас
Халх Монгол, Ойрад Монгол, Алтан ураг устаад л
Түнжингүй улс гүрнийг сөнөөхөд ийм л энгийн
Өнөөдрийн алдаа өнө эртний үеэс
Үүрдийн хараал мэт Монгол түмэнг л дагана
Хүннү гүрний мөхөл үүний л нөлөөлөл
Монгол түмэн туйлдаа хүрэхэд ордонтой нь буулгана
Дүрэлзэн шатаана! өвгөд минь өмсөнө дуулгаа
Сорхогтань, Мандухай, Бөртэ Үжин, Ану, Алунгуа
Модун Шаньюй, Атилла, Зэлмэ, Зэв, Боорчи, Мухулай
Хар үүлэн дундаас цахих тэнгэрийн гялбаа
Харамсалт бахархалт түүх нь Монголын улбаа
Эх орон, үндэс угсаа, хэл соёл, туг далбааг
Эрхэмлэн ургасан нэг мөчир дэлбээ
Ер нь ямар байна? Нийгэм бүхэлдээ
Эрх мэдэлд шунасан утсан хүүхэлдэй
Боолын боол, босгоны шороо мэт эх орондоо
Уянгалаг ярих шувуу гэхдээ торондоо!
Бага хаадын үе цусан өшөө шиг
Монгол Монголоо алж хэлмэгдүүлсэн ясан хөшөө!
Иргэдийнхээ хүсэл зорилгыг малын засаа шиг авч
Аманд нь бэлэн хоол хийсэн хашаа!
Унах унаа, идэх хоол, амьдрах байр гэсэн залуус
Ахуйн зүйл гэсээр залуу нас золиос
Монголд төрж Монголын иргэн болсон төлөөс
Тулах цэггүй мөрөөдлөө харна холоос
Монгол залууст итгэл өг эцэг шиг нь даалгаад
Эх шиг нь ерөө тэд өмсөнө хуяг дуулгаа!
Батаа, Болдоо, Анар, Төмөр, Идэр, Хангай
Мөнхөө, Ганбаа, Анхаа, Билгүүн, Шагай