Н. Энхбат – Хонгорзул

Хоргын голынхоо хойморт очъюу даа
Хоргой нөгөөн хөвч нь дуниартана даа хө
Хорголжин алаг нүдээрээ инээсэн
Хорвоод ганцхан Хонгорзул минь дээ, Хонгорзул минь дээ
Хорголжин алаг нүдээрээ инээсэн
Хорвоод ганцхан Хонгорзул минь дээ, Хонгорзул минь дээ

Майхан уулынхаа оргилд мацъюу даа
Манан татаад сүртэйчиг харагдана даа
Марал бугатай лусын дагина
Мартахын ч аргагүй Хонгорзул минь дээ, Хонгорзул минь дээ
Марал бугатай лусын дагина
Мартахын ч аргагүй Хонгорзул минь дээ, Хонгорзул минь дээ

Эрдэнэт уулынхаа энгэрт эрхэльюү
Эрвээхэй нь цэцгэндээ уусаад цэнгэлтэй дээ хө
Ятгын аялгуутай дуунд нь согтмоор
Янжинлхам бурхан шиг Хонгорзул минь дээ, Хонгорзул минь дээ
Ятгын аялгуутай дуунд нь согтмоор
Янжинлхам бурхан шиг Хонгорзул минь дээ, Хонгорзул минь дээ

Хонгорзул минь дээ

Sign Up for Our Newsletter