Энхтайван – Холын тэнгэр аав

Энгэр бэлийн замаараа шогшуулж айсуй нь харагдана аа
Тэнгэр тэлсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Дуудаад дуудаад ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Дүрээ орхиод явчихсан дууны тэнгэр аав минь ээ
Дуудаад дуудаад ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Дүрээ орхиод явчихсан дууны тэнгэр аав минь ээ

Баруун хоймроо дүүргэнхэн ханхайж суугаа нь харагдана аа
Баян хангай шиг аавыгаа санаад л санаад л байна даа
Уйлаад уйлаад ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ орхиод явчихсан галын тэнгэр аав минь ээ
Уйлаад уйлаад ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ орхиод явчихсан галын тэнгэр аав минь ээ

Билгийн шинийн нэгэндээ золгоод үнсүүлэх нь санагдана аа
Дэлхийг дэрлэсэн аавыгаа санаад л санаад л байна даа
Дурсаад дурсаад эргэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ орхиод явчихсан хайрын тэнгэр аав минь ээ
Дурсаад дурсаад ирэхгүй зүүдний алсад мордохдоо
Гэрээ орхиод явчихсан холын тэнгэр аав минь ээ

Үрээ орхиод явчихсан холын тэнгэр аав минь ээ
Төвшин алхах ч тусмаа
Зөрүү илүү хэлэгдээд
Таныхаа эзгүй хорвоотой
Эвлэрч тэрсэлж явна даа

Sign Up for Our Newsletter