Урд шөнийн зүүдээ эргэцүүлэн
Намайгаа чи танихаа больлоо гээд
Урссан нулимс минь юу болох юм бэ
Уулзаагүй даанч чамтай удлаа даа
Атганд тороогүй одсон он жилүүд
Өөрийнх болгож чадаагүй цагийн зүү
Нэхэл асуулгүйгээр намайг уучлаарай
Найз минь чи минь сайн байна уу
Намиран унах намрын навчсын хамт
Чамайг дурсаад чамайг үгүйлнэ ээ
Чиний таньдаг найз чинь би хэвээрээ байгаа
Энэхэн дуугаар хоолойг минь таниарай
Газрын холд бүртийх чиний зураг
Бодлын үзүүрт хүндрэх чиний зураг
Аалин хаалин би өөрөө яах юм бэ
Хурдхан чамдаа хүрээд очно доо
Намиран унах намрын навчсын хамт
Чамайг дурсаад чамайг үгүйлнэ ээ
Чиний таньдаг найз чинь би хэвээрээ байгаа
Энэхэн дуугаар хоолойг минь таниарай
Намиран унах намрын навчсын хамт
Чамайг дурсаад чамайг үгүйлнэ ээ
Чиний таньдаг найз чинь би хэвээрээ байгаа
Энэхэн дуугаар хоолойг минь таниарай
Аяа миний сайхан найз
Ай даа миний хөөрхөн найз аа