Жавхлан – Хүүгийн бодол

Холын газар усны уртад
Хайртай нутгаа санах юм аа хө
Хорвоо дэлхий түмний дотроос
Хонгор ээжийгээ бодох л юм даа хө

Амьдарч торнисон өлгий нутаг минь
Ахуй сэтгэлд минь илхэн байна хө
Асарч бойжуулсан миний ээжий
Алаг зүрхэнд минь яруухан байна хө

Элгэн садан эцэг түмэндээ
Эрдмийг сураад яваад очно доо
Эмгэн буурал ээж таньдаа
Элдвийг дуулгаад үнсүүлнэ дээ би

Эмгэн буурал ээж таньдаа
Элдвийг дуулгаад үнсүүлнэ дээ би
Элдвийг дуулгаад үнсүүлнэ дээ би

Sign Up for Our Newsletter