Нармандах – Унаган хайр

Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд
Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу
Уужмын холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө
Учралын жаргал инээгээгүй цайлган хайлган унаган хайр аа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайр аа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайр аа

Дэгдээхэй насандаа дэрвэж өсчихөөд
Дандаа хамтаар явахын жаргалгүй унаган хайр юм уу
Дэлхийг тойрсон ч дэргэдээсээ чамайг салгахгүй гэснээ
Дэргэдийн жаргал дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайр аа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайр аа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайр аа

Үйлсийн тэнгэрт өөр өөрийн гэрэлтэй нартай ч
Үнэнч хайранд ханийн жаргалыг бүүвэйн дуутай ч
Догдлон нууцаар зүрх зүрхээ дуудаад инээдэг ч
Дэргэдийн жаргал дуулдаггүй гэмгүй гэнэн унаган хайр аа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайр аа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайр аа

Үд хэвийх насандаа үлгэр шиг хэвээрээ
Үлэмжийн гоёмсог зурсан зураг шиг янзаараа
Өтлөх нас гэж байдаггүй унаган хайр аа
Үргэлж зүрхэнд минь жаргалтай унаган хайр аа

Sign Up for Our Newsletter