MC Collection & Жаргалан – Тэр л охинд

Анх хараад дурласан
Ахиад уулзахыг хүссэн юм аа
Гэвч би нэрийг чинь мэдэхгүй ээ
Зүрх минь догдолсон
Зүүдэндээ учирсан
Хайрлаад байгаа сэтгэлээ би яах билээ

Анх хараад дурласан
Ахиад уулзахыг хүссэн юм аа
Гэвч би нэрийг чинь мэдэхгүй ээ
Зүрх минь догдолсон
Зүүдэндээ учирсан
Хайрлаад байгаа сэтгэлээ би яах билээ

Намрын тэр сэрүүн орой чамайгаа анх харж билээ
Найз нь тэр үед догдолсон шууд л зүрхээ дарж билээ
Бусдаас нэг л өөр чиний дөлгөөхөн төрхөнд чинь
Дурласан бодогдоод л үргэлж сэтгэл зүрхэнд минь
Яагаад гэж өөрөөсөө зөндөө асуугаад л
Очиж танилцаж чадаагүй байж одоо шаналж суугаад л
Ганцхан удаач хамаагүй би уулзаж яарилцмаар байна
Чинийхээ дугаарыг хайж олоод мессежээр харилцмаар байна

Санаад би үгүйлээд байгаа сэтгэлээ бас яах юм бэ
Нэрийг нь ч мэдэхгүй тэр л бүсгүйг хаанаас би хайх юм бэ
Зүсэр бороонд нороод найз нь чамайг бодоод алхаад явна
Зүрхийг минь булаасан бүсгүй чи минь хаах нь явна
Зүрх зүснэ сэтгэл өвдөнө чамайг бодон өвдөг сөгдөнө
Ганцхан чамдаа зориулсан хайрын дуу минь сэтгэл хөглөнө
Тэр л бүсгүйг санаад байх юм тэр л бүсгүйг хайгаад байх юм
Тэвчихгүй нээ чадахгүй нь тэсэхгүй нь ээ харахгүй нь

Анх хараад дурласан
Ахиад уулзахыг хүссэн юм аа
Гэвч би нэрийг чинь мэдэхгүй ээ
Зүрх минь догдолсон
Зүүдэндээ учирсан
Хайрлаад байгаа сэтгэлээ би яах билээ

Намайг чамд хайртайг минь бүсгүй чи минь мэдэхгүй
Харин ингэж дурласан гэж хэн ч сонсоод итгэхгүй
Шаналсан шархалсан ганцхан удаа харах сан
Хайрлахсан дурлахсан ахиад нэг таарах сан
Хүлээнэ би чинь чамайг сэтгэл дотроо хүлээнэ
Үлээнээ намрын салхи намайг зөөлнөөр үлээнэ
Сэтгэлээс минь гарсан үг одоо нисээд очоосой
Энхрий чиний зүрхийг хайрын сумаар оноосой
Зүгээр зөрөөд өнгөрөхдөө чи зүрхийг минь аваад явчихсан
Зүв зүгээр байсан зүрхийг шархлуулаад хаяад явчихсан
Тэр нэгэн охинийг тэр хөөрхөн бүсгүйгээ
Бодон шаналан сууна би дурсана би дүрсгүйгээ
Чиний хөөрхөн инээсэн царай чинь нүдэнд харагдаад
Танихгүй охинд дурласан миний арга барагдаад л
Намайг дахиж түүнтэй минь уулзуулж учруулж туслаарай
Намрын сүүлийн бороо орохдоо хацар дээр нь дуслаарай

Анх хараад дурласан
Ахиад уулзахыг хүссэн юм аа
Гэвч би нэрийг чинь мэдэхгүй ээ
Зүрх минь догдолсон зүүдэндээ учирсан
Хайрлаад байгаа сэтгэлээ би яах билээ
Анх хараад дурласан
Ахиад уулзахыг хүссэн юм аа

Гэвч би нэрийг чинь мэдэхгүй ээ
Зүрх минь догдолсон зүүдэндээ учирсан
Хайрлаад байгаа сэтгэлээ би яах билээ

Анх хараад дурласан
Ахиад уулзахыг хүссэн юм аа
Гэвч би нэрийг чинь мэдэхгүй ээ
Зүрх минь догдолсон зүүдэндээ учирсан
Хайрлаад байгаа сэтгэлээ би яах билээ
Анх хараад дурласан
Ахиад уулзахыг хүссэн юм аа

Sign Up for Our Newsletter